Үйл явдал1 мин унших
"Инновацын эзэд" 2025 уралдаант нэвтрүүлгийн гуравдугаар улирал эхэллээ

МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран бэлтгэж буй "Инновацын эзэд" 2025 уралдаант нэвтрүүлгийн гуравдугаар улирал эхэлсний Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
Энэ удаагийн нэвтрүүлгийн нийт шагналын сан 2 дахин өсөж, 100 сая төгрөг болсон. Хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүүхэд залуучууд та бүхнийг эргэн тойрныхоо амьдралд гарч буй асуудал дээр тулгуурлан инновац шингэсэн бүтээлийн санаагаа ирүүлэхийг уриалж байна.


