Үйл явдал2 мин унших

ГАЛЛАГААТ ЗУУХТАЙ СУРГУУЛИЙГ ҮЕ ШАТТАЙГААР ХАЛНА

ГАЛЛАГААТ ЗУУХТАЙ СУРГУУЛИЙГ ҮЕ ШАТТАЙГААР ХАЛНА

Батлан хамгаалахын сайд Л.Батлут өчигдөр /2025.08.27/ Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Тэрээр Хөвсгөл аймгийн хойд сумдад УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын хамт ажиллах үеэр нэн тэргүүнд анхаарах шаардлагатай асуудал нь төрийн байгууллагууд, тэр дундаа хүүхдийн сурч боловсордог сургууль, цэцэрлэг галлагаат зуухтай хэвээр байгаа явдал байв.

ГАЛЛАГААТ ЗУУХТАЙ СУРГУУЛИЙГ ҮЕ ШАТТАЙГААР ХАЛНА

Манай улсын алслагдсан сумд төвийн дулааны сүлжээнд холбогдоогүйн улмаас жилдээ 200 мянган м³ мод түлшинд зарцуулдаг гэсэн судалгаа бий. Энэ нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг зөрчөөд зогсохгүй, ногоон ирээдүйг бүтээхээр хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийхөө эсрэг зогсож буй үйлдэл юм гэдгийг сайд онцлов.

Мөн дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, байгальд ээлтэй хэрэглээг нэвтрүүлэхийн төлөө ажиллаж буй энэ үед Монгол Улс ч бас урагшлах ёстой. Тиймээс галлагаат зуухны хэрэглээг үе шаттай халж, сэргээгдэх болон төрөлжсөн эрчим хүчний шийдлийг нэвтрүүлэх шаардлагатай байна гэв.

Азийн хөгжлийн банкны орон нутаг хариуцсан захирал хатагтай Шаннон Коулин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзан хамтран ажиллах санал санаачилгаа уламжиллаа.

ГАЛЛАГААТ ЗУУХТАЙ СУРГУУЛИЙГ ҮЕ ШАТТАЙГААР ХАЛНА

Хатагтай Коулин нь эрчим хүч болон уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 24 жилийн туршлагатай бөгөөд Монголд анх ирэхдээ ч төвлөрсөн дулаан халаалтын асуудалд онцгойлон анхаарч байв.

Тэрбээр алслагдсан бүс нутгийн тулгамдсан асуудал нь АХБ-ны хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлтэй нийцэж буйг онцлон дурдаад, Монгол улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явц, цаашид дэвшүүлсэн саналтай уялдуулан хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

АХБ нь манай улсын Боловсролын яамтай хамтарч нийт 40 сургууль цэцэрлэгийг шинээр барих болон өргөтгөхөөр болжээ.

Мөн уулзалтын үеэр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хэрэгжүүлж буй  төслүүдээ цаашид үргэлжлүүлвэл уул уурхайд түшиглэн хөгжиж буй манай улсад чухал дэмжлэг болохыг онцлон тэмдэглэснээр уулзалт өндөрлөлөө.

Цэцэрлэг, СургуульХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2022
  4. 2021

Дата архиваас

  1. 2020
  2. 2014
  3. 2012