Үйл явдал1 мин унших
Дархан-Уул аймгийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдадаа хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын 4 дэх фестивальд зочилж Дархан-Уул аймгийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдадаа хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр "НҮҮДЭЛЧИН" дэлхийн соёлын фестиваль-2025-д оролцсон Монголынхоо нийт өвлөн уламжлагчид, уран бүтээлчид,зохион байгуулагчдадаа талархал илэрхийлж, нүүдэлчин соёлыг улам түгээн дэлгэрүүлэх их үйлсэд амжилт хүсье" гэв.



