Үйл явдал1 мин унших

Угтаалцайдам-Цээл-Заамар сумдыг холбох 122.4 км хатуу хучилттай автозамын барилгын ажил 64.7%-ийн гүйцэтгэлтэй явж байна

Угтаалцайдам-Цээл-Заамар сумдыг холбох 122.4 км хатуу хучилттай автозамын барилгын ажил 64.7%-ийн гүйцэтгэлтэй явж байна

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал орон нутагт ажиллаж байна. Тус авто замын барилгын ажлыг Зам, тээврийн яамнаас 4 багц хэсэгт хуваан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан, гэрээ байгуулан, барилгын ажил 2022 оны 08 сард эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд авто замын ажлын барилгын явцад тогтмол анхаарал хандуулж, гүйцэтгэлийг сайжруулах, шаардагдах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласан. Ажлын явцыг тус бүрээр харьцуулбал:

Угтаалцайдам-Цээл-Заамар сумдыг холбох 122.4 км хатуу хучилттай автозамын барилгын ажил 64.7%-ийн гүйцэтгэлтэй явж байна

1-р багц: УБ-Арвайхээр чиглэлийн А0301 авто замаас-Угтаалцайдам сумын 1-р баг хүртэлх 32,1 км авто зам, гүйцэтгэгчээр "Туулын гүүр далай" ХХК, "Үри констек" ХХК-ийн түншлэл шалгарч, 2025.10.30-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан. Гүйцэтгэл 60%-тай хэрэгжиж байна.

2-р багц: Угтаалцайдам сумын 1-р баг-Угтаалцайдам сумын төв хүртэлх 18,1 км автозам, гүйцэтгэгчээр "Ди Вай Кей Би" ХХК шалгарч, 2025.10.30-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан. Гүйцэтгэл 78%-тай хэрэгжиж байна.

3-р багц: Угтаалцайдам сумын төвөөс-Цээл сумын төв хүртэлх 23,7 км авто зам, гүйцэтгэгчээр "Билэгт зам" ХХК шалгарч, 2025.10.30-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан. Гүйцэтгэл 69.23%-тай хэрэгжиж байна.

4-р багц: Угтаалцайдам сумын 1-р багаас Заамар сумын төв хүртэлх 46,4 км авто зам болон Угтаалцайдам сумын төвийн 2,0 км авто замын гүйцэтгэгчээр "Үйлсийн зам" ХХК шалгарч, 2025.10.30-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан. Гүйцэтгэл 51.7%-тай тус тус хэрэгжиж байна.

Төв аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2020