Үйл явдал1 мин унших

Төв аймгийн газар тариалангийн гол бүс Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянцогт, Аргалант, Баянхангай сумдаар ажиллав

Төв аймгийн газар тариалангийн гол бүс Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянцогт, Аргалант, Баянхангай сумдаар ажиллав

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төв аймгийн газар тариалангийн гол бүс Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянцогт, Аргалант, Баянхангай сумдаар ажиллав.

Тухайлбал, тариаланчид маань ган гачгийг давах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласан ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөстөж, тариа ногооны ургац тун тааруу байгаа юм.

Олон жилийн уйгагүй хөдөлмөрөө зориулсан газар тариалангийн үйлдвэрлэлийнхээ тогтвортой байдал, ард иргэдээ гурил, будаа, хүнсээр хангах чинхүү сэтгэл тээж, ирэх жилийн тариалалт хийх талбайн хөрс боловсруулалт уриншийг эрс нэмэгдүүлж эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна.

Ганд нэрвэгдсэн тариа хэт намхан бас алаг байгаа бөгөөд ангилан хадалт хийх боломж хязгаарлагдмал, шууд хураалт хийхэд хаягдал ихтэй байхаар байна.

Иймд энэ жилийн ургац хураалтын ажлын арга технологи, ирэх жилийн тариалалтын бэлтгэл ажлыг одооноос тодорхой бодлого төлөвлөгөөтэй эрчимтэй хангаж, байгалийн гамшиг хүндрэлтэй нүүр тулж, ургац алдаж хөрөнгө санхүүгийн хохирол, зээлийн дарамтад орсон ч ирэх жилийн тариалалтын бэлтгэлээ хангаж, уриншаа нэмэгдүүлж буй тариаланч түмнийхээ итгэл, сэтгэл, зүтгэлийг оновчтой бодлого дэмжлэгээр дэмжих ёстой.

Төв аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2020