Үйл явдал1 мин унших
БАЯНЧАНДМАНЬ СУМАНД 160 ОРТОЙ ДОТУУР БАЙРЫН БАРИЛГА ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Эрдмийн өргөө үүдээ нээсэн есдүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургууль, "Одод" цэцэрлэг, Политик коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. /2025-09-01/

Энэхүү баярт өдрөөр Баянчандмань суманд олон жил хүлээгдэж байсан Дотуур байрын барилгыг ашиглалтад орлоо. Тухайлбал, уг барилгын ажлыг Ж.Батжаргал гишүүн тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхбаатартай хамтран эхлүүлэхээр зорьж ажилласны үр дүнд 2024 онд улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгч компанийн хүчин чармайлтаар хугацаанаас нь жилийн өмнө ашиглалтад оруулаад байна.

Өнгөрсөн жилүүдэд сургууль дотуур байргүйн улмаас сумынхаа Политехник коллежийн дотуур байранд сурагчдаа байрлуулж байсан асуудал үүгээр шийдэгдэж байна. Барилгын ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэсэн "Дуутын нуруу" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн шинэ дотуур байранд шаардлагатай тавилга, эд хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сум, орон нутгийн удирдлагуудтай хамтран үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж байна.

