Үйл явдал1 мин унших

Нийт 2048 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдоход бэлэн боллоо

Нийт 2048 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдоход бэлэн боллоо
"Мөрөндөө сайхан амьдарцгаая" хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2, 3, 4 багийн 795 өрх цэвэр бохирын шугам сүлжээнд, 7, 13 дугаар багийн 1253 өрх цэвэр, бохир, дулааны шугам сүлжээнд буюу нийт 2048 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдоход бэлэн боллоо.
Нийт 2048 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдоход бэлэн боллоо
Тус ажлыг Улсын төсвийн 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Энерготех сервис' ХХК, 'Эв ухаат" компаниуд хийж гүйцэтгэлээ. Мөрөн сумын гэр хорооллын өрхүүд инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор амьдрах орчин сайжрах, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нэмэгдэх гээд олон давуу байдал үүснэ.
Өрхүүдийг дулаанаар хангах найдвартай эх үүсвэр бол одоо баригдаж байгаа Хөвсгөл дулааны станцын 21 МВт өргөтгөл. Тус ажлын гүйцэтгэгчээр "МЭЗ' ХХК ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Барилгын сууруудын ухлагын ажил-100%, Арматурын бэлдэц хийх Бетон авах ажил 90%, Зуухны угсралт 70%, Туслах тоноглолын угсралт 75%, Тоног төхөөрөмж- 85%, нийт гүйцэтгэл 70% тай, хугацаандаа бүрэн ашиглалтад орно.
Нийт 2048 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдоход бэлэн боллоо

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

ХөвсгөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2017
  4. 2014