Үйл явдал1 мин унших
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2022-2026 онд ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай танилцаа

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2022-2026 онд ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай танилцаа.

2 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ
Хүүхдийн 150 ортой тус цэцэрлэгийн барилгын ажлыг “Цэгц мандал” ХХК гүйцэтгэж, суурь цутгалт, өрлөг, гадна дотор дулааны ажил хийгдэж, сангийн холболтын ажил үргэлжилж байна, гүйцэтгэл 50 хувьтай,
8 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ
Цэцэрлэгийн барилгын ажлыг “Өсөх нум” ХХК гүйцэтгэж, гадна дотор дулааны ажил хийгдэж, одоогоор сангийн холболтын ажил үргэлжилж байна. гүйцэтгэл 65 хувьтай,
6 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ
️АХБ-ны санхүүжилтээр 240 хүүхдийн цэцэрлэг баригдаж байгаа бөгөөд ашиглалтад ороход дотоод тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл 100 хувь шийдвэрлэгдэнэ.
5 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ
АХБ-ны санхүүжилтээр 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын зураг төсөв бэлэн болж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил зохион байгуулагдана.
ШУТИС-ИЙН ХАРЬЯА ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ
Политехник коллежийн 800 хүүхдийн суудалтай цогцолбор барилгын ажлыг “Урагшлах” ХХК гүйцэтгэж, А блокны суурийн газар шорооны ажил хийгдэж, одоогоор өрлөгийн ажил тус тус үргэлжилж байна.


