Үйл явдал2 мин унших

Хөвсгөл аймагт нийт 192,8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 28 барилга баригдаж байна

Хөвсгөл аймагт нийт 192,8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 28 барилга баригдаж байна

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2022-2026 онд ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай танилцаа. 

Хөвсгөл аймагт нийт 192,8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 28 барилга баригдаж байна

Хөвсгөл аймаг өнөөдрийн байдлаар 42 мянга орчим сургууль, цэцэрлэгийн насны хүүхэдтэй. Ойрын 5 жилийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн судалгаанд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь шийдвэрлэх боломж бүрдсэн байна.

Хөвсгөл аймагт нийт 192,8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 28 барилга баригдаж байна. Үүнд: 

  • ЕБС-ийн барилга-14,
  • СӨБ-ийн барилга 6,
  • Дотуур байрны барилга -6,
  • Политехникийн коллежийн барилга-1,
  • Ариун цэврийн байгууламж нийт 97 обьектод хийгдэхээс 21 цэцэрлэг, 48 сургууль, 28 дотуур байранд хийгдэж, 36 обьект ашиглалтад бүрэн орсон байна.
     
  • “Титэм” сургуулийн 320 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байрны барилгын ажлыг “Энх бизнес өгөөмж” ХХК гүйцэтгэж, газар шороо, суурь, 1-3 дугаар давхрын карказны ажил хийгдсэн. Одоогоор дотор заслын ажил хийгдэж,  ажлын явц 95%-тай байна.
  • “Эрдмийн_далай” сургуулийн 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг "Цэгц мандал” ХХК гүйцэтгэж, суурийн ажил, өрлөгийн ажил, карказ, гадна дулааны шугам тавигдаж, дотор холбоо цахилгааны ажил хийгдсэн. Ажлын явц 65 %-тай
  • “Авьяас” сургуулийн 320 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байрны барилгын ажлыг “Сант-Өндөр” ХХК гүйцэтгэж, ажлын явц 60 %-тай
  • Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг “Сант Өндөр” ХХК гүйцэтгэж, гадна инженерийн шугам сүлжээ,D, E блокны карказны ажил гүйцэтгэсэн. А блокны суурийн газар шорооны ажил хийгдсэн. Одоогоор  өрлөгийн ажил хийгдэж, ажлын гүйцэтгэл 60%-тай байна.
  • Мөрөн_Гурван_Эрдэнэ сургуулийн 320 суудалтай сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг “Урагшлах” ХХК гүйцэтгэж, суурийн ажил, А блокны 1 давхрын карказны ажил хийгдсэн, ажлын явц 45 хувьтай тус тус үргэлжилж байна.

ХөвсгөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2017
  4. 2014