Үйл явдал1 мин унших
Өмнөговь аймаг ууган сургуулиа өргөтгөж, хичээлийн шинэ байртай болгов

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 1-р сургуулийн бага сургуулийн өргөтгөлийн хичээлийн байр 2025 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ.

1-Р СУРГУУЛИЙН БАГА СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЖ, СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЖИГДЭРЛЭЭ

Шинэ өргөтгөлийн байр ашиглалтад орсноор сурагчдын эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөл сайжирч, сургуулийн ачаалал буурах боломж бүрдээд байна. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, аймгийн Засаг Дарга Н.Энхбат болон холбогдох албаныхан сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш, сурагчидтай уулзлаа.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


