Үйл явдал3 мин унших
“Монгол–Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан” Астана хотноо зохион байгуулагдлаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУИХ-ын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улс Казахстан Улстай тээвэр, логистик, барилга, хот байгуулалт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, боловрол, соёл зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн төлөө байгааг онцоллоо. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Монгол-Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн анхдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдаж, хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг албажуулж, байнгын тогтвортой ажиллах механизм бүрдсэн гэдгийг дурдлаа.
Түүнчлэн Монгол-Казахстан чиглэлийн олон улсын зорчигч, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулж, авто замын харилцааны үр ашгийг нэмэгдүүлэх, тээврийн шинэ маршрутуудыг эрэлхийлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв. Хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн тогтоосон хэлхээ холбоо нь Монгол, Казахстаны найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.
Мөн арга хэмжээний үеэр талуудын өнөөгийн эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл солилцож, “Цөлжилтийн эсрэг бизнесийн боломж”, “Монгол бизнесүүдэд харагдаж буй Төв Азийн зах зээлийн боломж” зэрэг сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга хийв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Казахстан Улсын “Самрук Казына” баялгийн сан болон “Казатомпроп” компанийн төлөөлөлтэй тус тус уулзалт хийж, тэдгээр байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагаа тогтоох, туршлага судлах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав.