Үйл явдал1 мин унших
Дулааны магистраль шугам хоолойн диаметрийг 2 дахин өргөтгөх санаачилгат ажил амжилттай хэрэгжиж байна

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2023 онд Засгийн газарт саналаа хүргүүлэн Улсын төсөвт батлуулан хэрэгжүүлж буй дулааны магистраль шугам хоолойн диаметрийг 2 дахин өргөтгөж 800 мм болгох ажил амжилттай хэрэгжиж байна.
Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 2,5 дахин нэмэгдүүлснээр Чойбалсан хотын одоо байгаа орон сууцыг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээний дулааны эх үүсвэр үйлдвэрлэх бөгөөд дулаан түгээх төв шугамыг өргөтгөснөөр орон сууц, барилгын халаалтын эрчим нэмэгдэх, шинээр барих сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны барилга, айл өрхүүдэд шаардагдах дулааны техникийн нөхцөлийг нэмж олгох боломж бүрдэж байна.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

