Үйл явдал1 мин унших
М.Бадамсүрэн: Элсний нүүдлийг зогсоох ажлыг бодлогын түвшинд хийх хэрэгтэй

Буйр нуурын эргийн дагуу зарим хэсэгт элс нүүдэллэж буйг зогсоохоор мод, бут тариалж, хашаалах ажлыг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа санаачлан аймгийн төсөв, Олон улсын АДАПТ төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн байдаг.
Мөн Халхгол суманд Сум дундын Ойн анги байгуулсан бөгөөд тус анги мод тарих, арчлах ажлыг хариуцаж байна.
Тэрбээр энэ тухайд "Үндэстэй бүхэн дэлгэрдэг гэдэг. Элс нүүдэллэж буй газрыг хашаалж мод тарьсны дараа мод ургахаас гадна бутлаг ургамлууд ургаж эхэлсэн. Эндээс харахад нуурын эрэг дагуу малын хөл, автомашины дугуйнд хөрс ихээхэн талхлагддаг байна.


