Үйл явдал2 мин унших

"ХАВДАР-2" төв нь Монгол-Туркийн нөхөрлөлийн Бэлгэ тэмдэг болно

"ХАВДАР-2" төв нь Монгол-Туркийн нөхөрлөлийн Бэлгэ тэмдэг болно

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу манай улсад айлчлал хийж байна. Өчигдөр /2025.09.07/ хоёр улсын Эрүүл мэндийн сайд болон бусад албаны хүмүүс ажлын уулзалт хийлээ. 

Хавдрын шинэ эмнэлэг барих ажил зураг төслийн шатандаа яваа ба энэ том бүтээн байгуулалтыг бодит ажил болгоход манай улс бүх талаар дэмжин ажиллах болно гэж БНТУ-ын Эрүүл мэндийн сайд хэлэв.

"ХАВДАР-2" төв нь Монгол-Туркийн нөхөрлөлийн Бэлгэ тэмдэг болно

Уг төслийн санхүүжилтийн асуудал шийдэгдэхгүй явсаар багагүй хугацаа өнгөрч буйг сайд Ж.Чинбүрэн хэдэнтээ ярьж, асуудлыг хөндсөөр ирсэн юм.

Тэгвэл өчигдөр шинэ эмнэлгийн ажилд хоёр улсын төрийн тэргүүнүүд анхаарч ач холбогдол өгч буй нь төсөл урагшлахад маш том дэмжлэг болохыг онцолсон тэмдэглэлт үйл явдал боллоо.

Шинэ эмнэлэг нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болох болно. 

Хавдар-2 төвийг бүтээн байгуулах нь маш том ажил, хөрөнгө мөнгө хүний нөөц, техник технологи гээд маш их нөөц боломж шаардах учраас бүх талаар нь дэмжин ажиллахаа илэрхийлж ойрын хугацаанд Хавдар-2 төвийн зураг төслийн ажилтай танилцах уулзалт зохион байгуулж, Эрүүл мэндийн сайд Жигжидсүрэнгийн Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийг БНТУ-д айлчлахыг урилаа.

Өнөөдрийн уулзалтын үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбар цаашид эм, уламжлалт анагаах ухааны болон бусад олон чиглэлд хамтран ажиллахаар болов. Монгол эмч, сувилагч нарыг БНТУ-д урт болон богино хугацаанд сургаж чадавхжуулах ажлыг идэвхтэй үргэлжүүлэхээр тохиролцлоо.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Эмнэлэг барихХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2020
  2. 2014
  3. 2013
  4. 2012
  5. 2009