Үйл явдал1 мин унших
Турк улс хавдартай тэмцэхэд тусалж, эмч нарыг сургах, эм нийлүүлэхэд хамтарна

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Туркийн Эрүүл мэндийн сайдын талаар адилхан мэс заслын эмч, эрхтэн шилжүүлэх талаар мэргэшсэн эрдэмтэнтэй ойлголцоход их амар байлаа. Энгийн сайхан, Монголд элгэмсүү хүн болохыг онцоллоо.
Турк улстай Хавдрын шинэ эмнэлэг, сургалт, эм нийлүүлэхэд хамтарч ажиллахаар тохирлоо.
• Хавдрын шинэ эмнэлгийг хэрхэн санхүүжүүлэх аргачлалаа нарийвчлан боловсруулахаар ойрын үед Эрүүл мэндийн яамны баг Туркэд очно.
• Зүрхний шигдээсээр хүн нас барахыг үндсэнд нь зогсоосон үнэт туршлагаа Монголчууд бидэнд харамгүй өвлүүлж хуваалцана. Анхан шатны өрхийн эмнэлэг, сумын эмч нараа Туркэд сургана.
• Турк бол Европын шаардлагад бүрэн нийцсэн эм үйлдвэрлэж, өөрийн хэрэгцээнийхээ 92%-г хангадаг орон. Өндөр чанартай, үнэ боломжийн эм нийлүүлэх талаар тохирлоо.
• Ил хаант улсын үед Монгол эмнэлэг нээж байсан тухай ном, мэс заслын судар бичгийг хамтран орчуулж хэвлүүлэхээр боллоо.