Үйл явдал1 мин унших

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Өмнөгоь аймагт ажиллаж байна

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Өмнөгоь аймагт ажиллаж байна

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Өмнөгоь аймагт ажиллаж байна.  

Тэрбээр, Э.Эрдэнэтулгынх Даланзадгад сумаас холгүй нутаглаж байна. Цагийн хүндэд Дорнод хүртэл нүүж оторлож явсаар таван хошуу малаасаа одоо тэмээг дагнан үлдээгээд маллаж байгаа гэнэ. Тэмээ гэдэг тэнгэрлэг сүрэг бол олон жилийн ган зудыг ажрахгүй туулж ирсэн, тэсвэр тэвчээрийн туйл болсон эрдэнэт мал юм.  Ингэний сүү саалиа боловсруулж айраг цагаа ааруул хуруудаар ард иргэдээ хангах нөр их ажил буцалсан сайхан гэр бүл байна.  Хамгийн хүнд бэрх асуудал нь хот хоорондын замд тэмээ малаа дайруулах хохирох явдал.  Бод малыг, ялангуяа тэмээг хариулж байнга дагаж явах боломж байхгүй, бэлчээрт гарсан малаа өдрийн цагаар аль болох замаас холдуулдаг тухайгаа ярьж байна. Гэвч үдэш орой, шөнийн цагаар мал сүрэг дайруулж, малчид бурууддаг энэ гаж тогтолцоо байсаар байгаа юм. Малчид малаараа хохирно, дээрээс нь мал мөргөсөн машины хохирол барагдуулдаг зэрэг нь говийн малчдын ахуй соёлын хувьд тохиромжгүй зохицуулалт. Тиймээс мал сүргээ хамгаалах, малчдаа ядаж хохиролгүй болгох хуулийн өөрчлөлтийг санаачлан ажиллаж байгаа тухайгаа ярилаа.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Өмнөгоь аймагт ажиллаж байна

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Өмнөговь аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2019