Үйл явдал1 мин унших

С.Бямбацогт: Барилгын салбар бол хөгжлийн хэмжүүр

С.Бямбацогт: Барилгын салбар бол хөгжлийн хэмжүүр

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ,  Өнөөдөр Барилгачдын өдөр.  Бурхан хүнийг бүтээж, бусдыг нь барилгачид бүтээсэн гэсэн хэлц үг бий. Манай барилгачид хүний хараа булааж, сэтгэлд нийцсэн ямар л бол ямар барилга барьж чаддаг болсон нь бахархууштай.

Тэд барилга байшинг хотхон хорооллоор нь сүндэрлүүлж, орчин үеийн техник технологи ашиглаж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байна. “Барилгын талх” болсон цементийн хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангадаг болж, дагаад барилгын материалын үйлдвэрлэл ч эрчимтэй хөгжсөөр...
Тэгвэл:

  • Монгол Улсын Засгийн газраас эн тэргүүнд хэрэгжүүлэх мега төслүүдийн эхэнд Ган боловсруулах үйлдвэр барих асуудлыг эрэмбэлсэн.

  • Дотоодынхоо арматур, гангийн хэрэгцээг бид бүрэн хангаж, жил бүр гадагшаа урсдаг 400-гаас 600 сая ам доллар монголдоо үлдэнэ.

  • Барилгын өртөг зардал буурч, барилгажилт өнөөгийнхөөс ч илүү хурдтай явагдана.

  • Орон сууцжуулалтын банк байгуулах, иргэдээ орчин үеийн, ая тухтай барилга орон сууцаар хангах, ипотекийн зээлийн хүртээмжийг илүү нэмэгдүүлэх бодлого барьж буйг дуулгахад таатай байна.

Монгол Улсын барилгын шинэ цагийн түүхийг бүтээлцэж буй 96 мянган барилгачин, энэ салбарын хөгжлийн хөтөч болсон 8 мянган мэргэшсэн зөвлөх инженер,  барилгаар овоглосон ажилсаг хөдөлмөрч ахмадууддаа БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ. Ажил үйлсээрээ монгол хүн бүрийн зүрх сэтгэлд  ӨНӨӨДРӨӨС ИЛҮҮ МАРГААШИЙГ БҮТЭЭХ итгэл найдвар, урам зоригийн гэрэлт цамхагийг сүндэрлүүлж байгаа Та бүхэндээ БАЯРЛАЛЛАА.

С.Бямбацогт: Барилгын салбар бол хөгжлийн хэмжүүр

Хот төлөвлөлтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2012