Үйл явдал2 мин унших
ХУД-ийн 18-р хороонд 640 хүүхдийн сургуулийн барилгын шав тавигдлаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Нэг үгээр хэлбэл Улаанбаатар хотын хамгийн нягтаршил ихтэй, улсын сургууль болон цэцэрлэгийн хүртээмжгүй буюу ХУД-ийн 18 дугаар хорооны сургуулийн хүрэлцээгүй асуудлыг шийдвэрлэх асуудалд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ХУД-ийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Номинреолтор” ХХК-ийн эзэмшлийн 69.944 м.кв газраас 7000 м.кв газрыг нийслэл авч, 640 хүүхдийн сургууль барихаар тус компанийн удирдлагуудтай уулзаж, зөвшилцөлд хүрсэн байдаг.
Тэгвэл энэ асуудал өнөөдөр эцэслэгдэж ХУД-ийн 18-р хороонд 640 хүүхдийн сургуулийн барилгын шав тавигдлаа /2025.09.29/
ХУД-ийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил:

ХУД-ийн 18 дугаар хороонд 20 мянган хүн амтай бөгөөд сургуулийн насны 4-5 мянган хүүхэд амьдардаг томоохон хороо байгаа. Тэгсэн төртөө улсын нэг ч сургууль байхгүй. Үе үеийн хотын ерөнхий архитектуруудын бодлогогүй шийдвэрээс улбаалан ийм хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Сүүлийн 3 жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нар идэвхийлэн хөөцөлдсөний дүнд Номин компанийн эзэмшилд байсан 7 мянган м2 газрыг улсад авсан юм. Улмаар энэ талбай дээр 640 хүүхдийн суудалтай сургуулийг барихаар барилыгн компани нь шалгараад ажил нь эхлэхэд бэлэн болоод байна.
Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр:

Хаврын чуулганы сүүлийн өдөр Ж.Алдаржавхлан гишүүн 1000 хүртэлх өрхтэй орон сууцын хотхон, хороолол заавал улсын сургуультай байх хуультай болсон. Энэ хүрээндээ бид цаашдаа шинээр олгогдож буй газрууд дээр хотхон хороолол баригдвал тухайн компанид “заавал сургууль барих” шаардлагыг тавина гэсэн үг. Хан-Уул дүүргийн хувьд шинэ суурьшлын бүсүүд бий болж байна. Үүнтэй холбоотойгоор улсын сургуулийн асуудал нэлээн хүнд байдаг. Энэ дүүргээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд 17, 18, 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт улсын сургуулийн хүрэлцээ муу байгаатай холбоотой асуудлыг хөндөөд явж байгаа. Ж.Алдаржавхлан гишүүний хувьд ч мөн адилхан ийм зарчимтай байгаа. Тэрбээр ХУД-ийн Засаг дарга байхдаа 18 дугаар хорооны газрын асуудлыг барилгын компанитай зөвшилцөж байгаад авсан. Өнөөдөр 640 хүүхдийн сургуулийн барилгын шав тавигдаж байгаад баяртай байна. Энэ ташрамд 17 дугаар хороонд 960 хүүхдийн сургуулийн ажил өнгөрсөн жил эхэлсэн бөгөөд ирэх 9 сард ашиглалтад орохыг дуулгахдаа таатай байна.