Үйл явдал1 мин унших
Хот байгуулалтын бодлогын хорооноос ажлын дэд хэсгүүд байгууллаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан Хот байгуулалтын бодлогын хороо анхны хурлаа /2026.01.23/ хийж цаашид ажиллах чиг үүргээ тодорхойлон гишүүдээ ажлын дэд хэсгүүдэд хуваарилан ажиллуулахаар боллоо.
Энэхүү бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн, УИХ дахь намын бүлгийн дэд дарга Ж.Алдаржавхлан, Нарийн бичгийн даргаар О.Ундрах нар ажиллаж байна.

Хот байгуулалтын бодлогын хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Уянга, Г.Лувсанжамц, Н.Алтаншагай болон өмнө нь УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан энэ салбарт туршлагатай хүмүүс, Монгол Улсын зөвлөх инженерүүд, барилга, хот, байгуулалт, дэд бүтцийн салбарын мэргэжилтнүүдээс гадна намын дэргэдэх оюутан, залуучуудын холбооны төлөөлөл оржээ.
Бодлогын хорооны анхны хуралд Монгол Ардын намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар оролцож үйл ажиллагааны чиг үүрэг өгөв. Тус хороо энэ 2026 онд хийх ажлынхаа хуваарийг хэлэлцэн саналаа нэгтгэж, мөрийн хөтөлбөрийн дэд ажлын хэсэг, нийслэл болон орон нутгийн бодлогын санал боловсруулах ажлын дэд хэсэг, орон сууцны урт хугацааны хөтөлбөрийг судлах ажлын хэсгүүдэд хуваарилагдан ажиллахаар боллоо.