Үйл явдал1 мин унших

“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний” хуулийн хэрэгжилтийг хангуулах Ажлын хэсэг байгуулна

“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний” хуулийн хэрэгжилтийг хангуулах Ажлын хэсэг байгуулна

Өнгөрсөн хавар ИТХ нарын дунд зохион байгуулсан “We woman” чуулганд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Д.Ганмаа, Д.Энхтуяа нар эрүүл мэндийн салбар хэлэлцүүлэг хийх үеэр хөндөгдсөн гол асуудал нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийн хэрэгжилтийн тухай байв.

Харин өчигдөр /2025.09.09/ тухайн хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг эмхтгэн эрэмбэлж танилцуулангаа, Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулан ажиллах гэж байгаа тухай, тус хэсэгт НЭМ асуудлыг анхаарах тухай, үүнд манай салбарынханы оролцоо ямар чухал болохыг УИХ-ын гишүүн О.Саранчулуун ярилаа.

Мөн ЭМЯ-аас төлөөлөл хүрэлцэн ирж тулгамдаж буй салбарын асуудлаа танилцуулав.

Цаашдаа Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороон дээр “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний” хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг байгуулан, үйл явцаа энэ бүлэг болон холбогдох бусад оролцогч талуудыг нэмж ажиллана гэдгээ О.Саранчулуун гишүүн мэдэгдлээ.

Нийгмийн эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2023