Үйл явдал1 мин унших
Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийн тэргүүн С.Цэрэндэмбэрэлтэй ярилцлаа

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал хэлэхдээ, “Хилийн чанадад 300 мянга орчим Монгол Улсын иргэд амьдарч байна. Албан бүртгэлээр болон таамаг тоогоор 0.5-с 2 тэрбум долларын орлогыг Монголын эдийн засагт оруулж байна. Дэлхийн мэдлэг, соёлыг авч ирэх гүүр болж байна. Монголчуудын гадна талын хамгаалалт болж, төлөөлөл болж дэлхий даяар тархан суурьшиж байна. Цаашдаа энэ тоо нэмэгдэнэ. Үүнд саад болох хэрэггүй. Харин ирж очиж, хөрөнгө оруулж, нутагтайгаа холбоотой байхыг нь дэмжих эрх зүйн болон эдийн засгийн нөхцлийг бүрдүүлж өгвөл Монголд л хэрэгтэй. Тийм болохоор энэ УИХ-д гадаадад байгаа монголчуудыг бодлогоор дэмжих гишүүдийн бүлэг байгуулагдсан. Би түүнд нь байгаа. Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл-ийн тэргүүн С.Цэрэндэмбэрэлтэй онгоцны буудал дээр уулзаж жаал ярилцлаа. Тэр бол хүний их эмч, мэргэжлээрээ Польшд 20 гаруй жил ажиллаж байгаа хүн. Ийм мэргэжилтнүүд ч тэр, энгийн ажилчид ч тэр бүгдээрээ л цөөхөн монголчуудыг дэлхийн хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхахад дэм болох бидний төлөөлөл билээ” гэв.
