Үйл явдал2 мин унших
Эрчим хүчний реформыг хэрхэн үргэлжлүүлэх талаар нээлттэй хэлэлцлээ

Одоохон...
Үйл явдал2 мин унших


УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, "Энэ салбарыг төрийн хараат байдлаас чөлөөлсөн үү гэвэл үгүй. Үнэ тариф нэмэгдүүлсэнээс хойш шийдвэр гаргалт ойлгомжгүй байдалд хүрч, улмаар реформ удааширсан нь үнэн.
Гэсэн хэдий ч нэг жилийн өмнө эрчим хүчний салбарынхны дийлэнх нь өөрсдөө энэ салбарыг заавал төрд 100% байх ёстой гэж үздэг байсан бол өнөөдөр хувийн хэвшил оролцох ёстойг олонх нь хүлээн зөвшөөрдөг болжээ. Өрсөлдөөнөөр л дамжуулж үнэ буурах нь жам бөгөөд үүний тулд үнэ чөлөөлөх шаардлагатайг ойлгож эхэлсэн нь реформ эхлүүлсний нэг үр дүн юм.
Мэдээж олон асуудал, бэрхшээл, зовлон байсаар байгаа ч энэ уулзалт, хэлэлцүүлгийн хамгийн том ололт бол эрчим хүчний салбар нь ирээдүйд чөлөөт өрсөлдөөнт зах зээлд суурилж хөгжихөөс өөр сонголтгүй гэдгийг бүх талууд хүлээн зөвшөөрсөн явдал юм.
Уг хэлэлцүүлэг нь УИХ-ын намрын чуулганыг угтаж, 2026 оны улсын төсөв хэлэлцэхийн өмнө зохион байгуулагдснаараа маш чухал арга хэмжээ боллоо. Хэлэлцүүлэгт эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй салбарын гол төлөөллүүд, УИХ-ын гишүүд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, ОУ-ын байгууллага болон иргэдийн төлөөллүүд оролцлоо. Одоо реформ хэр амжилттай хэрэгжиж, урагшлах нь Ерөнхий сайд Г.Занданшатарын манлайлал, бодлогоос хамаарна" гэв.