Үйл явдал1 мин унших
Намрын ээлжит чуулганаар нийт 39 асуудал хэлэлцэхээр баталсан

Монгол улсад байнгын ажиллагаатай парламентын суурь тавигдсан, мөн “Олон улсын ардчилалын өдөр” тохиосон энэ өдөр /2025.09.15 /УИХ-ын 2025 оны намрын чуулган нээлтээ хийлээ.
Намрын ээлжит чуулганаар нийт 39 асуудал хэлэлцэхээр баталсан.

Энэ удаагийн чуулганаар УИХ-ын гишүүн П.Батчимэг монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлд УИХ-д өргөн мэдүүлсэн Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүд болон өөрийн санаачлан боловсруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (суррон, скүүтерийн талаар) хуулийн төслийг хэлэлцэн батлуулахад төвлөрч ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Тэрбээр Ардчилсан хувьсгалын анхдагч эрхэм журмын нөхөд, гишүүд, дэмжигчдэдээ "Олон улсын Ардчиллын өдөр"-ийн мэндийг дэвшүүлье гэв.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

