Байр суурь2 мин унших

П.Сайнзориг: Бид Мөнхийн эрчим хүч буюу газрын гүний дулааныг судлах цаг болсон

УИХ-ын чуулганы /2025.09.17/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Тэр хэлбэлзлийг тодорхой интервалтайгаар хийж болно. Дээрээс нь дэлхийн тодорхой бус байдлын индексээ бариад асуудлыг хэлэлцэх үү үгүй юу ч гэдэг юм уу, өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэдэг дээр үзүүлэлт шалгууруудаа тавиад явчихмаар байна. Тааруулж тоо тавьдаг нь өөрсдөө төлөвлөж, төсөөлж чадахгүй байна аа л гэсэн үг. Дэлхий нийтээрээ тодорхой бус байдлын индекс өндөр байна аа. Гэтэл манай нөхцөл байдалд бүх зүйл тодорхой бус байна. Ахмадынхаа тэтгэврийг нэммээр байна, багш нарынх нь цалинг нэммээр байна. Харин нэмэхийн тулд бид мөнгөтэй болох хэрэгтэй.

Мөнгөтэй болох ганцхан салбар бол уул уурхай. Өнөөдөр бид байгаа хэдийгээ барьж авч "зодож" байна. Уурхайн салбарын хөгжлийг дэмжих геологийн хайгуул, газрын хэвлийн хайгуулын судалгаан дээр бид юу ч зарахаа болилоо.

Зөвхөн эрдэс баялгийн асуудал биш газрын гүний дулааныг судалмаар байна. Үүнийг хийж чадвал бүх суурин газрууд утаагүй болох магадлал байна. Архангай аймагт халуун рашаан байна гэдэг нь цаана нь газрын гүний дулаан байна гэсэн үг. Бид үүнийг ашиглаж чадахгүй байна. Нордик орнууд болон газрын гүний дулааныг ашиглаж байгаа орнуудын эдийн засаг, ДНБ нь өсөөд байгаа. Бүх юм нь үнэгүй болчихсон. Мөнхийн эрчим хүч болчихсон.

Ирэх жилүүдэд геологийн хайгуул, судалгаа, газрын гүнийн дулааны судалгааны чиглэл дээр ямар хөрөнгө оруулалтууд байгаа вэ?

Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгын сайд Г.Дамдинням хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009