Байр суурь2 мин унших
О.Саранчулуун: Эрүүл мэндийн салбарын төсөв эхлээд өвдчих, ирэхээр нь бид эмчилье гэдэг буруу харсан гурвалжин мэт тогтолцоог дэмжжээ
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн ЖО.Саранчулуун:
Өнгөрсөн жил бид ААНОАТ-ын хөнгөлөлт нэг хувь гээд ярьчхаад байгаа. Гэтэл үүнийг ААНБ болон жинхэнээсээ нийгмийн хариуцлага хийдэг төрийн бус байгууллагууд яаж авч тэр харилцаанд орох тухай асуудал нь цэгцгүй зохицуулалтгүй хэвээр байна. Төрөөс өөрсдөө хийх ёстой ажлуудынхаа заримыг нь улсын төсөвт суулгаагүй орхисноо үүнийгээ нийгмийн хариуцлага гэж нэрлээд та нар энэ дээр дэмжлэг үзүүлнэ үү гэдэг ийм юмыг нийгмийн хариуцлага гэж яриад байх юм. Манай улс нийгмийн хариуцлагын үзэл баримтлал байхгүй, ТББ-ынхаа тухай хуульдаа гар хүрээгүй, түүнийгээ сэглэсээр байгаад 20 гаруй жил болчихсон. Тэгэхээр хувийн орлогын албан татварын хөнгөлөлт гэдэг дээр жинхэнэ нийгмийн хариуцлага хийж байгаа төрийн бус байгууллагууд, жижиг төрийн бус байгууллагууд шалгуурыг нь хангахгүй, баримталж байгаа дүрэм журамд нь нийцэхгүй ийм төсвийн төсөөлөлтэй, ийм төсөв байгаад байгаа гэсэн үг.
Гуравдугаарт, дахиад нэг юм хэлмээр байгаа нь яах вэ? Энэ номон дээр олон нийтийн хэлэлцүүлэг хийнэ гэдэг гарчигтай байснаа веб сайтад байршуулсан нь санал ирээгүй гэдэг ийм өгүүлбэртэй байсан. Маш сайн санаж байна.
Эцэст нь Энэ нэг том зузаан ном харагдаад байгаа биз. Гэтэл яг задлаад харахаар яамны үйл ажиллагааны шалгуур буюу хавсралт нэг дээр байгаа зүйл заалтууд маш товчхон байгаа. 13-хан ажил төлөвлөчхөөд түүнийг нь харахад хэцүү, бусад дэлгэрэнгүй улсын нууц гэдэг шиг харуулахгүй, мэдүүлэхгүй байгаа. Энэ дээр чинь яаж саналаа өгөх юм бэ? Үйл ажиллагааны шалгуур дээр жишээлбэл. Яаж хэмжих юм бэ? Тэгэхээр дахиад л ил тод байдал, хүртээмжтэй байдлыг шаардаж байна аа.
