Байр суурь1 мин унших
О.Саранчулуун: Тэнгэрт хадсан махны үнийн эсрэг Засгийн газар ямар арга хэмжээ авах гэж байна?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.05.08/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун асуулт асуулаа.
1.Эрүүл мэндийн өвчний хяналт сэргээлтийн төвийг байгуулахаар болж байгаа. Энэ хүрээнд орон нутагт хэд хэдэн төвийг дахин болон эсвэл шинээр байгуулах тухай яригдсан. Нөгөө талд аймаг дүүрэг болгонд эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг бий. Энэ чиглэлд ямар төсвийн зохицуулалт хэрхэн тусгагдсан бэ? Хуучин төвтэйгөө нийлэх үү, тусдаа байх уу?
2.Махны үнэ тэнгэрт хадлаа. Зарим айл мах худалдаж авах боломжгүй болж байх шиг байна. Энэ асуудал дээр ямар арга хэмжээ төлөвлөж байна вэ?
3. Ажилгүйдлийг бууруулахтай холбоотой ямар ажил хийгдэж байна вэ? Тэр дотор нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон асран хамгаалагчдыг ажилтай болгох, хөдөлмөрийн уян хатан нөхцөлтэй ажлын байр бий болгох асуудлуудыг ярьж байсан. Энэ асуудал юу болсон бэ? Нэгдсэн мэдээлэл дээр байхгүй байна.
