УИХ-ын чуулганы /2025.09.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг нь ирэх 3 жил монгол улсын ДНБ хэдэн хувиар өсгөх, Инфляц хэд байх, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, Нийгмийн халамжийн зардлын дээд хэмжээ зэрэг ирэх 3-5 жилд Монгол улсын эдийн засаг хаашаа чиглэх, тухайн жилийн төсөв юунд чиглэхийг тодорхойлдог маш чухал бичиг баримт юм. Энэ нь одоогоор төсвөө даган хувьссаар ёс төдий баталдаг бичиг баримт болсон бөгөөд үүний улмаас эдийн засгийн чиг баримжаагүй, цаг хугацаа, нөхцөл байдалдаа тааруулан жолоо баримжаагүй явсаар байна.
Иймээс Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг мэргэжлийн эдийн засгийн бодлогын чиг болсон баримт бичиг болгохын тулд хөгжсөн олон улсуудад хэрэглэдэг 15-20 үзүүлэлтийг төлөвлөн тусгаж, нэгдмэл системчилсэн баримт бичиг болгож, тооцоолол алдаатай болсон тохиолдолд хариуцлага тооцдог тогтолцоотой болгох талаар асуулаа.