Байр суурь2 мин унших

Ц. Туваан: "Хүний хөгжил бол хамгийн том мега төсөл" гэсэн уриатай уялдуулаад ахмадын тэтгэврийг нэмэх тал дээр сайн анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2025.09.19/-ний өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн  Ц.Туваан:

2026 оны төсөв "хүний хөгжил бол хамгийн том мега төсөл" гээд сайхан гоё уриатай байгаа. Саяхан бид нар энэ төсвийг алдагдалгүй батлах асуудал яригдаад алдагдалгүй баталж байсан. Хэдхэн сарын өмнө баталсан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл дээр төсвөө бас л алдагдалгүй байлгана гээд баталсан. Харин одоо 1,4 их наядын алдагдалтай орж ирээд байгаа юм. Үүнийг зайлшгүй гээд үзэхэд энэ уриатайгаа хавсруулаад хүний хөгжил тал руугаа ялангуяа ахмадуудын тэтгэвэр тал руугаа хуулиа бариад явуулчихмаар байна. Энэ жилийн инфляц бид нарт статистикаар өгсөн тоогоор 8,8 гээд өгчихсөн байгаа.10%-аар ядаж энэ тэтгэврээ нэмээд жил дээрээ нэмээд явбал энэ 4 жилийн хугацаанд 40%-ийн нэмэгдэл орчих боломжтой. Ингээд жоохон ч гэсэн ахиц гарах төлөв харагдаад байгаа юм. Үүн дээр боломж байхгүй юу.

Орлого, зарлагын баланс алдагдаад байгаа юу гэхлээр ДНБ-д эзэлж байгаа энэ орлогын хувьд тэр дундаа хамгийн голыг нь бүрдүүлдэг уул уурхайн салбарын орлого гэхэд 16,7%-ийг эзэлж байсан бол энэ жил 14,5 гэж, нүүрсний үнэ нь буурсантай холбоотой багасаж байгаа. Харин эсрэгээр төсвийн ДНБ-д эзлэх зарлага нэмэгдчихсэн харагдаж байгаа. Төсвийг харж байхад энэ хүүгийн татаацууд явж байна, манай 2 дахь том салбар ХАА-н салбар дээр маш олон татаасууд явж байна. Энэ жил ХАА-н салбар, тэр дундаа газар тариалангийн салбар дээр гантай холбоотой маш их асуудал үүссэн.

Сэтгүүлч Ц.Соёлмаа