Үйл явдал1 мин унших

Р.Сэддорж: Төмөр замууд хамгаалалтын тороо татах, татахдаа СТАНДАРТ шаардлагаа хангаж мөрдөх хэрэгтэй байна!

Р.Сэддорж: Төмөр замууд хамгаалалтын тороо татах, татахдаа СТАНДАРТ шаардлагаа хангаж мөрдөх хэрэгтэй байна!

Төмөр замын хамгаалалтын тор, хориг хашааг барих, шинэчлэх стандарт 2024 оны 12-р сараас шинээр мөрдөгдөж эхэлсэн. Бүтээн байгуулалт хийхдээ мал, зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнд аюул болохуйц өргөст торгүй, байгальд ээлтэй хашаа барих MNS 7042:2024 стандарт нь Монгол орны биологийн олон янз байдал, бэлчээрийн мал сүрэгт ээлтэй алхам болсон юм. 
 

Р.Сэддорж: Төмөр замууд хамгаалалтын тороо татах, татахдаа СТАНДАРТ шаардлагаа хангаж мөрдөх хэрэгтэй байна!

-Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам одоо болтол стандартаа мөрдөхгүй өргөст тортой байсаар байгаа нь дэндүү харгис үйлдэл!  Мал, зэрлэг амьтан гарах гарц гарам цөөн, байгаа гарам нь амьдралд нийцэхгүй хийгдсэн, дээр нь энэ өргөст тор!!!

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь хамгаалалтын торгүй, мал сүрэг хэдэн арваараа дайруулж, малчид эд хөрөнгөөр хохирч байгаад хууль, замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт хийх цаг болсон. Холбогдох удирдлагуудад бүх шатнаас шаардлага хүргүүлсээр байгаа хэдий ч хоёр гуравхан сумын малчдын асуудал мэтээр хандаж ирсэн нь харамсалтай. Төмөр замууд хамгаалалтын тороо татах, татахдаа СТАНДАРТ шаардлагаа хангаж мөрдөх хэрэгтэй байна.

Өмнөговь аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2019