Үйл явдал1 мин унших
Ахмад уурхайчид Төрийн ордонд зочиллоо

Монголын УУГАН уурхайн нэг, ажил амьдрал буцалсан, орон нутгийн өмчийн оролцоотой Тавантолгой Хувьцаат Компани 60 жилийн түүхэн замналтай. Тус байгууллагын үүх түүх 1966 оноос эхлэлтэй.


Уурхайн хамт олон нэгэн жарныг элээхдээ, уурхайн тосгондоо гал голомтоо бадрааж, үр ачаа өлгийдөн, айлсан бууж амь нэгтэйгээр амьдарч ижилдэн дассан хүмүүс. Ахмад уурхайчид Төрийн ордонд зочилж, түүхэн ойгоо угтан гар бие оролцон хийх ажлуудаа ярьсаар уулзлаа.
Төр засгийн ажил, аймаг сумын хөгжил, ууган уурхайн дурсамж гээд ахмадуудтайгаа ярих сэдэв ч өргөн юм. Өнөөдрийг бүтээлцсэн эрхэм хүмүүсээ хүндэтгэн хүлээн авч эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.


