Байр суурь2 мин унших
Д.Энхтүвшин: Иргэд, ААН-үүдийн саналыг сонсож татварын өөрчлөлтийг хийж байгаа гэдэг нь бодит байдал дээр нийцэхгүй байгаа!
УИХ-ын чуулганы /2025.09.19/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Энэ удаагийн төсөв дээр татвартай холбоотой, НӨАТ-тай холбоотой санал орж ирсэн. Буцаан олголтыг нэмэгдүүлэхээр иргэд, ААН-үүдийн саналыг авсан гэж байгаа юм. ААН-үүдийн санал орж ирсэн төслөөс эсрэг байгаа. Бүгдээрээ нийтээрээ татвараа төлдөг болъё буцаан олголт биш. Энэ татварынхаа хувийг багасгая гэсэн ийм санал байгаа. Үүнийг шийдээсэй гэсэн байдлаар орж ирсэн. Харин буцаан олголтыг нэмж байгаа нь хэрэглэгчдэд тодорхой хэмжээний төгрөгийн буцаан олголт нэмэгдэж байгаа ч, ААН-үүд дээр энэ нь буцаад дарамт болж байгаа. Тэгэхээр энэ яриад байгаа иргэд, ААН-үүдийн саналыг сонсож татварын өөрчлөлтийг хийж байгаа гэдэг нь бодит байдал дээр нийцэхгүй байгаа.
Тавантолгойн дахиад нэг ам нээж нүүрс экспортлох гэж байгаа юм байна. Яахаараа Хятадтай ч юм уу, эсвэл өөр улстай юм ярихаараа Монголын эрх ашгийн төлөө биш, өөр улсын эрх ашгийн төлөө саналууд ороод ирдэг юм. Эсвэл тохирчхоод, асуудлуудаа нэг компанитай ч юм уу ярьчхаад үүнийгээ ингэж хүчээр оруулж ирдэг юм уу? Энэ гэрээ, тогтоолын төсөл дээр уурхайн олборлолтыг тээвэрлэлтийг нь, борлуулалтыг нь нэг компанитай дахиад гэрээ хийх юм байна. Энэ нүүрсний зах зээлээ хэдүүлээ бүүр ингээд тараагаад байхгүй болголоо. Мөнгө хэрэгтэй болж байна гээд нийтээрээ экспортолж байгаа бүх нүүрснийхээ үнэ цэнийг унагаж байна. Үүн дээрнэгдсэн зах зээл, борлуулалт, тээвэр ложистикийн хувьд нэгдсэн бодлоготой баймаар байна. Хятадын компаниудын төлөө Тавантолгойн ордтойгоо ингэж ашигладгаа болимоор байна .
Сэтгүүлч Ц.Соёлмаа


















