Байр суурь2 мин унших

Д.Энхтүвшин: Уул хууль нь болохгүй бол бусад хуулиа эвдчих юм!

УИХ-ын чуулганы /2026.05.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

Бид улсын эдийн засгаа ур ухаанаар удирдах хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдийн нүүхийг салхи мэднэ, буухыг бут мэднэ гэдэг шиг урсгалаараа л явж ирлээ. Болохгүй болохоороо бусад хуулиудаа эвддэг. Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн нөлөөгөөр Газрын тос эрдэнэбүрэнгийн УЦС барих төслүүдийг төсвөөс гаргаснаар ЗГ-ын гадаад өрийн орон зайг нэмэгдүүлэх шаардлага үүссэн тул Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ирүүлсэн таамаглалаас дээгүүр төсөөллөө гэжээ. НӨАТ-ын  буцаан олголтын тухай хуулийг 4-5 хан сарын өмнө баталсан. Шалтгааныг нь олон улсын нөхцөл байдал, геополитик гэж байна л даа. Төсвийн хүрээний мэдэгдлийн танилцуулга дээр тулгарч болзошгүй 8 гадаад макро эрсдэлүүдийг дурдсан байна. Ойрх Дорнодын мөргөлдөөн, худалдааны дайн, Хятадын эдийн засаг, Орос Украйны дайн гэх мэтчилэн. Гэтэл төсвийн хүрээний мэдэгдэл дотроо нарийн тусгасан зүйлгүй байна. Тогтвортой, хүрээндээ байх ёстой юмнуудаа эвддэг.

Энэ хуулийг дагалдуулаад 2 хууль өргөн барьсны нэг нь энэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн бас нэг чухал заалтыг эвдэхээр оруулж иржээ. Зүй нь төсвийн хүрээний мэдэгдлийг дагалдуулж төсвийн хүрээтэй холбогдолтой асуудлуудаа оруулж ирмээр байна. Тухайлбал,  ЗГ-ын бүтэц, урсгал зардлуудаа хэрхэн багасгах вэ? Тэнцвэржүүлсэн үнийн төсөөлөл зах зээлийн үнээс зөрүүтэй байгаа асуудал бий. Нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ 127,4 доллар байхад зах зээлийн үнэ нь 68 доллар. Тооцоолдог аргачлалаа өөрчилж болдоггүй юм уу?

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Төсвийн төсөөлөлХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025