Үйл явдал1 мин унших

"Тэнгэрийн хутaгт” фестиваль боллоо

"Тэнгэрийн хутaгт” фестиваль боллоо

"Тэнгэрийн хутaгт” фестиваль Дэлхийн энергийн төв Хамарын хийдэд Дорнын их соён гэгээрүүлэгч, ноён хутагт Д.Данзанравжаагийн эрдэм оюуны агуу их үйл хэрэг, гүн ухаан, гэгээрэл, бүтээл туурвил, өв соёлыг таниулан сурталчлах зорилготой хоёр өдрийн турш түмнээ хүргэхийг зорьж, амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

Энэхүү сайхан арга хэмжээнд гар бие оролцсон нийт аймгийнхаа иргэддээ талархал илэрхийлье. Хутагтын адис жанлав шингэсэн Нутагт минь зочлон ирсэн зочид гийчиддээ талархъя. Анх удаа зохион байгуулсан фестиваль маань Их соён гэгээрүүлэгч, алдарт яруу найрагч, ая зохиогч, жүжгийн зохиолч, найруулагч, зураач Дулдуйтын Данзанравжаа говийн 5-р ноён хутагтын уран бүтээлээ туурвиж байсан туурин дээр зохион байгуулснаараа онцлог билээ.

"Тэнгэрийн хутaгт” фестиваль боллоо

Хутагт маань 200 жилийн тэртээ “Ирээдүйд энэ газарт орд хүрээ байгуулагдаж, олон хэлийн, олон хөлийн газар болно” гэж зөгнөн хэлж байсан нь биеллээ оллоо хэмээн Дорноговьчууд бид бэлэгшээж байна.

Дорнын их говиос Монгол эхэлдэг

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Соёлын өвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2019

Дата архиваас

  1. 2014
  2. 2013
  3. 2012
  4. 2009