Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал номын баярт "Инженерийн 10 шийдэл" бүтээлээ дэлгэв

Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдаж буй 38 дахь удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдав.
Энэ жилийн баяр өмнөх жилүүдээс өргөн дэлгэр болж, ОХУ, Хятад, Турк, Казахстан зэрэг зургаан орноос зохиолч, редакторууд болон хэвлэн нийтлэгчдийн төлөөлөл оролцсон юм.

Түүнчлэн уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал
-Инженерийн 10 шийдэл
-Нүүрснээс кокс ба шингэрүүлсэн түлш үйлдвэрлэх технологи
-Эдийн засгийн зохицол-Фредерик Бастиат зэрэг бүтээлүүдээ уншигч олонд дэлгэсэн юм.



Сэтгүүлч Б.Хонгорсайхан

