Үйл явдал1 мин унших
Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн 38,4 км автозамын өнгө хучилт хийгдэж байна

Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн автозамд зорчигчид янз бүрийн шалтгаанаар амь нас, машин техник, эрүүл мэндээрээ хохирч олон жилийн нүүрийг үзэж байгаагийн нэг том нөлөөлж байгаа хүчин зүйл нь яах аргагүй энэ замын эвдрэл юм.

Зам сүйтгэгдэж байгаа гол шалтгаан нь даац хэтрүүлсэн том оврын машин техникүүд болон засварын ажлыг хийж гүйцэтгэж байгаа чанарын асуудал юм. Тус чиглэлд 38,4 км замыг засварлах ажил эхлэн, шороон замаар зорчоод багагүй хугацаа өнгөрч байна.
Зам засварын ажлын явцтай танилцлаа. Өнгө хучилт хийгдэж байна, 7 хоногийн дараа хэсэгчилж хөдөлгөөнийг нээнэ гэдгээ төслийн багийн ахлагч хэлж байна. Ирэх оны төсөвт Даланзадгад-Мандалговь чиглэлд зам засварт 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдаад байна.


