Үйл явдал1 мин унших

Монгол Улсын баатар Ундрахын Доржпалам гуайд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо

Монгол Улсын баатар Ундрахын Доржпалам гуайд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо

Чөлөөлөх дайны ахмад дайчин, өдгөө 105 настай Монгол Улсын баатар Ундрахын Доржпалам гуайд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Ёслол, хүндэтгэлийн өргөөнд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.

Монгол Улсын баатар Ундрахын Доржпалам гуайд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо

1945 оны Чөлөөлөх дайнд Хилийн цэргийн 12 дугаар отрядын туслах офицероор ажиллаж байхдаа эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тулалдсан Доржпалам гуай энх цагт Төв  аймгийн Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн сумдад сум, нэгдлийн дарга болон аймгийн Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргаанд ажиллаж, нутаг орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.

Түүхэн гавьяагаа мөнхөлж, ирээдүй хойч үедээ үлгэр дуурайлал болсон Ундрахын Доржпалам гуайдаа сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе!

Төв аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2020