Байр суурь1 мин унших

Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлагдлаа

Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлагдлаа

НИТХ-ын ээлжит бус VII хуралдааны II хэлэлцүүлэг өчигдөр /2025.09.23/ боллоо. 

“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлын II хэлэлцүүлгийн хуралдаан болж олонхын саналаар дэмжиж баталлаа.

Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан дэгийн дагуу Хүний хөгжлийн хорооны хурлаар гарсан санал, дүгнэлтийг НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул танилцууллаа. Тус хорооны гишүүдийн зүгээс Нийслэлийн эрүүл мэндийн газар урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй явуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, ханиад томуунаас сэргийлсэн үр дүнтэй ажил хийх, эм, эмнэлгийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл олгодог газруудад хяналт шалгалт хийх, дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн удирдлага томилдог байх, хавдрын эмнэлгийн үйлчилгээг чанаржуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санал гаргажээ.

Мөн төсөвт суусан спорт төвийн ажлыг дуусгах, нийслэлийн цэцэрлэг, сургуулийн агааржуулалтын ажил, аяга таваг ариутгагчаар хангах  ажлыг энэ онд багтаан дуусгах, дахин төлөвлөлт хийхдээ сургууль цэцэрлэгийн барилгатай төлөвлөх, хот, дүүргийн удирдлагууд хүүхэд хөгжил, хамгааллын асуудалд анхаарч ажиллах саналыг гаргажээ.

Хөгжлийн загвар, бодлогоХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2021

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2012
  4. 2011
  5. 2010