Үйл явдал1 мин унших
“Тэтгэврийн зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ" сэдэвт илтгэл, мэдээллийг ахмадуудад хүргэв

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа “Тэтгэврийн зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ" сэдэвт илтгэл, мэдээллийг ахмадуудад хүргэв.
Тэрбээр, Монгол банкны 2019 оноос хэрэгжүүлсэн бодлого тэтгэврийн зээлийг өр, орлогын хязгаарлалтаас чөлөөлөх, ахмадуудад илүү боломж олгох чиглэлтэй байсан бол 2024 оноос уг зохицуулалтыг бүрэн цуцалсан нь өмнөх бодлогын алхмаасаа ухарсан шийдвэр боллоо. Энэ нь ахмад настнуудын зээлийн нөхцөл хүндэрч, өндөр хүүгийн дарамтад орох эрсдэл нэмэгдэхэд хүргэж байна. Тиймээс энэхүү асуудлыг хууль эрх зүйн орчинд нь шийдвэрлэх чиглэлээр ажиллах болно.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
