Үйл явдал1 мин унших

Д.Үүрийнтуяа: Олон улсын ахмадын өдрийн мэндийг хүргэе

Д.Үүрийнтуяа: Олон улсын ахмадын өдрийн мэндийг хүргэе

Монгол Улсын хөгжил дэвшил, өнөөдрийн бидний амьдралынсуурь нь Та бүхний хөдөлмөр зүтгэл, амьдралын туршлагатай салшгүй холбоотой. Эх орныхоо төлөө нэгэн насны хүч хөдөлмөрөө зориулсан ахмадуудынхаа гавьяаг залуу үе бид ямагт санаж, чин сэтгэлээс талархан хүндэтгэдэг билээ.

Залуу үедээ үлгэр дуурайлал болсон Та бүхний сургаал амьдралын туршлага өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй бөгөөд маргаашийн хөгжлийн зүг чигийг тодорхойлсоор байна.

2024 оны байдлаар манай улсад 476.6 мянган ахмад настан аж төрж байгаа нь хүн амын 13.4 хувийг бүрдүүлж байна. Ахмадуудынхаа амьдралын чанарыг сайжруулах, тэтгэврийн тогтолцоог үе шаттай шинэчлэх, хөдөлмөр эрхлэх болон нийгмийн амьдралд оролцох боломжийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг улам сайжруулахын төлөө миний бие тууштай ажиллах болно. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Д.Үүрийнтуяа: Олон улсын ахмадын өдрийн мэндийг хүргэе
Д.Үүрийнтуяа: Олон улсын ахмадын өдрийн мэндийг хүргэе

Ахмадын эрх ашигХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2020
  2. 2017
  3. 2016
  4. 2014
  5. 2012