2 мин унших

Ц.Туваан: Ахмадуудын тэтгэврийг энэ улсын төсөв дээр 10 хувиар нэмэгдүүлсэн байдлаар баталж болох уу!

УИХ-ын чуулганы /2025.09.26/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын асуулгын цагийг анх удаа явууллаа. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг "УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГ" болгон өөрчилсөн.

Ингэснээр парламент бол мэтгэлцдэг, иргэдийн мэдэх эрхийг хангадаг, ул суурьтай шийдэл яриа өрнөнө гэж үзсэн. Анхны УИХ-ын асуулгын цагт Ерөнхий сайд Г.Занданшатар болон салбарын сайд нар оролцож, гишүүдийн асуултад хариуллаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Ахмадуудын тэтгэврийг энэ улсын төсөв дээр 10 хувиар нэмэгдүүлсэн байдлаар баталж болох уу!

2026 оныхоо төсвийг батлахаар оруулж ирсэн 32,9 их наядын ойролцоогоор төсөв орж ирж байгаа. 1,4 их наядын алдагдалтай орж ирж байна. Жилийн өмнө бид нар энэ танхимд яриад алдагдалгүй төсөв гэж сайхан юм байдаг алдагдалгүй батлах ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч алдагдалгүй батлах асуудал яриад,баталж байсан. Энэ жилийн төсөв алдагдалтай ороод ирж байна. Хэдхэн сарын өмнө төсвийн хүрээнийхээ мэдэгдлийг баталж байсан. Үүн дээр бас л алдагдалгүй гээд л батлаад явж байсан.

Гэтэл яагаад өнөөдөр 1,4 их наядын алдагдалтайгаар оруулж ирэв. Энэ төсвийг алдагдалгүй баталж болох уу. Ахмадуудын тэтгэврийн асуудлыг өнгөрсөн парламентын үед хуульчилж өгсөн. Инфляцын түвшинтэй уялдуулан дараа жилийн төсөв хэлэлцэх үедээ нэмүүлж өгнө гээд. Энэ жилийн ахмадуудын тэтгэвэр 6%-аар нэмэгдэхээр төсөв дээр орж ирсэн. Хамгийн сүүлийн 8 сарын байдлаар инфляц 8,8%-ийн инфляцтай гээд ҮСХ- оруулаад ирчихсэн. Гудамжинд ахмадууд тэтгэвэр нэмэгдүүлж өгөөч гэдэг байдлыг маш их ярьж байна. аа.

Ахмадуудын тэтгэврийг энэ улсын төсөв дээр 10%-аар нэмэгдүүлсэн байдлаар баталж болох уу. Монгол орон даяараа гангийн нөхцөл байдалтай зуслаа. Газар тариалангийн гол бүс нутгуудаар ургац алдаж хохирол амслаа. Төсөв дээр хүүгийн татаас хэлбэрээр нэлээн олон тэрбум төгрөгийг тавьсан байгаа. ТҮүн дээр хэрхэн анхаарах вэ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009