Үйл явдал3 мин унших

Цагдаагийн байгууллага иргэдийн итгэлийг хүлээсэн шинэтгэлийн үйл ажиллагаа эхлүүлнэ

Цагдаагийн байгууллага иргэдийн итгэлийг хүлээсэн шинэтгэлийн үйл ажиллагаа эхлүүлнэ

Цагдаа дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийг хангах, хууль, ёсыг сахиулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор процессын дахин инженерчлэлийг хийж судалгааны ажлын тайлан зөвлөмж саналд үндэслэн процессыг шинээр төлөвлөн илүү уялдаа холбоотой, цахимжсан, хүртээмжтэй, үр ашигтай үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Энэхүү процессын дахин инженерчлэлийг хийснээр цагдаа дотоодын цэргийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг шат дамжлага багатайгаар шуурхай, хүртээмжтэй хүргэх, алба хаагчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох иргэдийн сэтгэл ханамж болон байгууллагын үйл ажиллагааны бүтээмж чадамжийг нэмэгдүүлэх, улмаар цагдаа, дотоодын цэргийн үйл ажиллагаанд шинэчлэл хийх нөхцөл боломж үндэслэл шаардлагыг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хүчирхийллийн эсрэг үндэсний  хорооны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар технологи ашиглан үйлдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл ,гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлж буй хүүхэд хамгааллын үйлчилгээ боловсролын сургалтын хөтөлбөр дэх хүчирхийллийг таних урьдчилан сэргийлэхтэй холбоотой дүн шинжилгээ зэрэг 6 сэдвээр илтгэл танилцуулга сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба  “Дэлхийн зөн Монгол” ОУБ,   Тээврийн цагдаагийн албатай хамтран хүүхдийг зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой үзүүлэх сургалт зохион байгууллаа. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж эхэлсэн талаар ажлын албаны дарга Нямгэрэл онцоллоо. Цагдаагийн байгууллагаас хувь хүний мэдлэг, сэтгэлгээ, харилцаа, манлайллын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор залуу манлайлагч, мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэгд төслийг хэрэгжүүлж байна . Уг төсөлд оролцох хүсэлт гаргасан 198 мөрдөгчийн дунд сургалт явуулж англи хэл, илтгэл, мэргэжлийн ур чадварын шалгалтын дүнгээр 4 дүгээр шатанд тэнцсэн 30 мөрдөгчид батламж гардууллаа.

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны ололт амжилт үйл ажиллагаанд гарч буй хүндрэл тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран хэлэлцэх, санал дэвшүүлэх, зөвлөмж боловсруулах зорилгоор ШШГЕГ-ын харьяа алба Шүүхийн шийдвэр гүйцэт гүйцэтгэх газар хэлтсийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчдийн нэгдсэн сургалт зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөний нээлтэд ШШГЕГ-ын дарга бригадын генерал Нандинболор тэргүүтэй холбогдох албаны төлөөллүүд оролцлоо. Монгол Улсын ЗГ-ын 2025 оны улсын үзлэг зохион байгуулах тухай 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн талаар АЕГ-аас мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа.

Сургалтад төрийн 300 гаруй байгууллагын 500 орчим албан хаагч цахимаар хамрагдлаа. Налайх дүүрэгт Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой. Таны эрхийг хамгаалъя өдөрлөг боллоо. Өдөрлөгийн үеэр тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна лавлагаа гаргах иргэний үнэмлэх шилжилт хөдөлгөөнтэй холбоотой үйлчилгээ үзүүллээ. Дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл суулгах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилготой 6 төрөлт спортын наадам эхэллээ. Эхний ээлжид гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.

Эх орондоо эрүүгийн онц гэмт хэрэг үйлдэн оргон зайлж, Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг албадан гаргалаа. Тодруулбал тус иргэн нь 2010 онд бусдын нэр бичиг баримт ашиглан Монгол Улсын хилээр нэвтэрч хил нэвтэрсэн, баримт бичгээ устгасан, Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн байна. ХХЕГ ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албаны Хилийн алба БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн нэг сан штабтай хамтран хил хамгаалалтын хамтын ажиллагаа 2025 гурван улсын хилчдийн хамтарсан сургуулилтыг Хилийн цэргийн 0 132 дугаар ангийн хариуцсан хэсэгт зохион байгууллаа. 

ШШГЕГ-ын удирдлагууд БНСУ-ын Замын хөдөлгөөний корпорацын дэд ерөнхийлөгч Сио Бун Хү үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Пак Му Хёг нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр санал солилцлоо. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой.

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016