Үйл явдал2 мин унших
Л.Энх-Амгалан: Эрхэм хоёр багшийн эрдмийн баярт хүндэтгэл үзүүлж, дурсамж түүхийг яриулж суусандаа талархаж байна

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, "С.Төмөр-Очир, А.Цанжид гуай хоёроос үг дуулах дуртай байдаг юм. УИХ-ын дарга, Боловсрол, шинжлэх ухааны сайд, МУИС-ийн ректор асан С.Төмөр-Очир гуайг Монголчууд сайн мэднэ. Улстөрч гэхээс илүү эрдэм номын хүн талаас нь илүү дотно хүлээж авдаг юм болов уу гэж боддог.
2021 онд орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилий ой тохиож С.Төмөр-Очир гуайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнасаныг гардуулах хувь надад тохиож билээ.
Боловсролын сайдаар томилогдоод “Сурах бичгийн хийдэл, давхардал, цаг үеийн хоцрогдол, олон нийтээс гардаг сурах бичигтэй холбоотой олон санал шүүмжлэлд шинжилгээ хийх ажлын хэсгийг байгуулж С.Төмөр-Очир гуайгаар ахлуулсан. Маш олон алдаа байгааг илрүүлсэн дүгнэлт гарч, бид энэ дагуу арга хэмжээ авч байлаа.
Энэ жил С,Төмөр-Очир гуай маань Ардын багш хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртсэн. Шагнал ч нүдээ олсон. Нөгөө талдаа С.Төмөр-Очир гуай манай Хөвсгөл аймгийн Галт сумын хүргэн. Гэргий Дашравдангийн Чимидцэрэн эгч бол насаараа боловсролын салбарт ажиллаж, хүүхдийн төлөө бүхнээ зориулсан багш хүн юм.
Боловсролын салбартай ажил, амьдралаа холбосон гэр бүлийн хосуудын нэг нь Ардын багш, нөгөө нь Монгол Улсын гавьяат багшийн эрхэм алдрыг хүртжээ. Энэ хоёр эрхэм багшийн эрдмийн баярт хүндэтгэл үзүүлж, нэгэн үдэш эрдэмтэн багш нарын дурсамж түүхийг яриулж суусандаа талархана. Хоёр сайхан бууралдаа эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе" гэв.

