Үйл явдал1 мин унших
“Онол, практик, чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

Монгол Улс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлогоо нэгтгэн зангидаж, тусгайлсан бүтэц байгуулан ажиллуулж эхэлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна.
Тус ойг угтаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургуультай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил: Онол, практик, чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улс, Австралийн Холбооны Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Оросын Холбооны Улсын шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах, иргэний нийгмийн байгууллагуудын эрдэмтэн, судлаач, төлөөлөгчид оролцож, шилдэг илтгэлүүдээ хэлэлцүүлж буй бага хурлын нээлтэд оролцлоо.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал нь аливаа улсад хуульт ёсыг бэхжүүлэх, шударга ёсыг хамгаалах, тогтвортой хөгжилд хөтлөх, хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах тулгуур байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, хууль зүйн тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудыг чадавхжуулах, гадаад улсын болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгааг төлөөлөгчдөд онцоллоо.
Эх сурвалж:
Хууль зүй, дотоод хэргийн яам




