Үйл явдал1 мин унших
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнчигдөр /2025.09.30/ хуралдав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх У.Отгонбаяр нарын УИХ-ын 8 гишүүний 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, М.Бадамсүрэн нарын УИХ-ын 7 гишүүний мөн өдөр өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, О.Номинчимэг нарын УИХ-ын 76 гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
