Үйл явдал1 мин унших

Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй, харин нүүрсдийг эх орноос нь хөөнө!

Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй, харин нүүрсдийг эх орноос нь хөөнө!

Өчигдөр орой /2025.10.01/ Монгол Ардын намын Хяналтын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөж буй мэдээллийг олон нийтэд өгсөн. Үүнтэй зэрэгцэж Засгийн газрын шинэ гишүүнийг УИХ-д өнөөдөр танилцуулна. Энэ үйл явдлын дараа улс төрийн мэдэгдэл хийхээ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр онцолсон юм.

Тэрбээр "Манай намын Хяналтын хороо үүр шөнийн заагаар хуралдаж ийм шийдвэр гаргасныг хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдсэн. Энэ бүтэц, бүрэлдэхүүн нь үндсэн хуулийн чадамжгүй гэдгийг хэлье.

Уг шийдвэрийг гаргсан хорооны 4-5 хүн 2023 оны 12 дугаар сард нүүрсний хулгайтай холбоотой сонсголд гэрчээр дуудагдаж байсан хүмүүс байна.

Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийг эх орноос нь хөөнө. 

Эдгээр өдрүүдэд олон зүйл тодорхой болж байна. Би долоо хоногийн өмнө ярилцлага өгсөн. Энэ хугацаанд монголчууд ялж байна. Учир нь хэн нь нүүрсний хулгайтай холбоотой, хэн нь нүүрсчин бэ гэдэг асуудлууд улам бүр тодорхой болж байна. Өөрсдөө гарч ирж байна. Улс орныг хэрсэн, эрх мэдэл сүлжсэн, худалдаж авсан, ямар ч үнээр хамаагүй эрх мэдлийн оройд залрахаар улайрч явааг  эдгээр өдрүүд илчилж байна.

Энэ бол Монголын ард түмний ялалт. Тиймээс би Г.Занданшатар Ерөнхий сайдын хэлсэнчлэн нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг нь боломжийг хулгайлж байгаа, цалин, тэтгэвэр нэмэх, хүүхдүүдийн сурах боломжийг, монголын ирээдүйг хулгайлж байгаа хулгайчидтай хийх тэмцэл гэж ойлгох ёстой" гэв.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2023

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009