Онцлох мэдээ2 мин унших

Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо

Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы /2025.10.25/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, үг хэлсний дараагаар Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томилох тухай захирамжид гарын үсэг зурлаа.

Үүний дараа Засгийн газрын гишүүний тангарга өргөв.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын танилцуулгыг хүргэж байна.

Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо

Төгссөн Сургууль, Мэргэжил

  • 1994

    1 дүгээр дунд сургууль, ЕБС, Чойбалсан хот, Монгол Улс

  • 1998

    МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүйч , Бакалавр, Улаанбаатар хот

  • 1999

    МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүйч , Магистр, Улаанбаатар хот

Ажилласан байдал

  • 1998-2004

    Улаанбаатар-Эрдэм дээд сургууль, Багш

  • 2000-2001

    Монгол Улсын Их Хурлын тамгын газар, УИХ-ын гишүүний туслах

  • 2001-2002

    УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба, Референт, хуулийн зөвлөх

  • 2003-2006

    Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Тамгын газрын дарга

  • 2006-2007

    Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга

  • 2009-2011

    Нийгмийн даатгалын ерөнхий газар, Тамгын газрын дарга

  • 2011-2013

    Монгол ардын нам, Даргын зөвлөх

  • 2014-2016

    УИХ дахь МАН-ын бүлэг, Зөвлөх

  • 2016-2018

    Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд

  • 2020-2024

    Монгол Улсын Их Хурал, Гишүүн

  • 2023-2023

    Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга

  • 2023-2023

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

  • 2024-Одоог хүртэл

    Монгол Улсын Их Хурал, УИХ-ын гишүүн

Шагнал

  • Эх орны төлөө медаль    2007 он

  • Хууль зүйн албаны тэргүүний ажилтан    2017 он

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2023

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009