Байр суурь2 мин унших

Б.Энхбаяр: Нууц гэдэг тамганы ард олон хулгай болдог гэдэг нь ил болсон, үүн дээр миний бие ярих биш тодорхой үйлдэл өмнө нь хийж байсан!

УИХ-ын чуулганы /2025.10.25/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Нууц гэдэг тамганы ард их олон хулгай болдог гэдэг нь ил болсон. Энэ дээр миний бие ярих биш тодорхой үйлдэл өмнө нь хийж байсан. Тухайлбал. 2023 оны 10 сарын сүүлээр миний бие ЗГ-ын гишүүн ХЗДХ-ийн сайдын хувьд ЗГ-аас Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж 11 сард нь батлуулж байсан. Энэ ямар заалтыг өөрчилж байсан бэ, гэхээр Албаны нууцыг тухайн төрийн өмчийн компаниудын захирлууд, байгууллага, агентлагийн дарга нар өөрийн үзэмжээр дарах эрхийг хязгаарлаж тагнуулын байгууллагын дүгнэлтийг авсны үндсэн дээр тэр албаны нууцын тамгыг дарж байна гэдэг хуулийн өөрчлөлтийг хийсэн. Энэ өөрчлөлт, хангалттай хэмжээнд биш юм байна гэж үзэж байгаа. Төрийн болон албаны нууцын тухай хуулийг миний бие шинэчилсэн найруулга хэлбэрээр бүрэн өөрчилж, УИХ-д оруулж ирнэ гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Ингэхдээ төрийн нууцын тухай УИХ төрийн нууцад ямар ямар нууцыг оруулах вэ гэдгийг УИХ шийддэг байх ёстой.

Одоогийн хуулиар төрийн нууцад оруулах, гаргуулах асуудлыг Монгол улсын ЗГ гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь өөрөө шийдээд байгаа юм. Тийм учраас энэ нууцтай холбоотой асуудал, УИХ-ын хяналтаас гарчхаад байгаа юм. Та бүхэн анзаарч байгаа бол төрийн нууцаас ийм мэдээллийг гаргахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэлээ гэдэг мэдээнүүдийг сүүлийн хэдэн жил үзээд байгаа. Тийм учраас би энэ нууцтай холбоотой асуудлыг хуульчилж яг ямар асуудлыг төрийн онц чухал маш нууц гэж үзэх вэ гэдэг жагсаалтыг УИХ батлах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй. Ийм үзэл баримтлалаар би нууцын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулна гэсэн ийм бодолтой байна. УИХ-ын чуулганы /2025.10.25/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн

Энэ үзэл баримтлал Монгол улсын ЗГ-аас хуулийн төсөл хэлбэрээр УИХ-д өргөн баригдсан. Миний бие ахалж байгаа. Ахлах гэж нэлээн юм болсон. Үүнийг миний бие 2016 онд ХЗДХ-ийн дэд сайд болоод бүр 2016 оны ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хийж, суурь судалгааг нь эхлүүлж байсан юм. Энэ суурь судалгаанууд 4 жил хийгдсэн, улмаар өнгөрсөн парламентын үед УИХ-д бас өргөн баригдсан.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2023

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009