Үйл явдал1 мин унших
Замын-Үүд суманд “Мандах наран-6” хороолол ашиглалтад орлоо

“Иргэдийг хямд өртөгтэй орон сууц”-аар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор, иргэдийг сумандаа сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой МАНДАХ НАРАН хорооллын төслийг 2015 оноос эхлэн Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл санаачлан хэрэгжүүлж эхэлсэн ба “Гантулга трейд” ХХК-иар гүйцэтгүүлж байна.
Одоогийн байдлаар “МАНДАХ НАРАН” хороололд 2000 гаруй айл ая тухтай амьдарч байна.
"Мандах наран" орон сууцны хорооллын үргэлжлэл болох "Мандах наран-6" хорооллын барилгын ажлыг Замын-Үүд сумын Соёмбо багийн 6 дугаар хэсэгт 2023 оны 10 дугаар сард эхлүүлж байсан.
Энэхүү хороолол нь 288 айлын 9 давхар 4 блок, үйлчилгээний төвтэй, доороо дулаан автомашины зогсоолтой, хүүхдэд ээлтэй тоглоомын талбайтай. "Мандах наран-6” хорооллыг улсын комисс ашиглалтад хүлээн авлаа.


Сэтгүүлч Ц.Соёлмаа



