Үйл явдал1 мин унших
Дани Улсад хог хаягдлын менежментийн чиглэлээр туршлага судалж байна

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Хог хаягдлынхаа ГУРАВХАН хувийг (3%) л газарт булдаг Дани улс нь хог хаягдлын менежментээр Европдоо төдийгүй дэлхийд тэргүүлж буй буй улс.
“Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн намуудын хэлэлцүүлэг” буюу УИХ-д суудалтай улс төрийн намууд болон Дани Улсын Социал Демократ Нам, Социалист Ардын Нам (Ногоон Зүүн)-уудын хамтарсан туршилтын санаачилгын хүрээнд Монгол Улсын тогтвортой хөгжил болон ногоон шилжилтийн асуудлаар хамтарсан стратеги боловсруулах намуудын хамтын ажиллагааны талбарыг бий болгохоор зорьж буй бөгөөд “Ногоон хог хаягдлын менежмент”-ийн асуудал туршилтын эхний сэдвээр сонгогдсон юм.

Үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Улс төрийн намуудын Монгол Улсад хэрэгжиж буй ногоон хог хаягдлын менежментийн талаарх судалгаа хийж, үр дүнг танилцуулж, намуудын төлөөлөл болон салбарын мэргэжилтнүүдийн дэвшүүлсэн тулгамдсан асуудал, сайн туршлага, санал болгож буй бодлогын зөвлөмжийг хэлэлцсэн.
Намуудын төлөөлөл бодлогын саналын хамтарсан хувилбарыг боловсруулах зорилгын хүрээнд Дани Улсад хог хаягдлын менежментийн чиглэлд манлайлан ажилладаг парламентын гишүүн эмэгтэй, орон нутгийн удирдлага, холбоод, салбарын экспертүүд, тойрог эдийн засагт оролцоотой хог хаягдлыг боловсруулдаг компани зэрэг төлөөллүүдтэй уулзаж, газар дээр нь үзэж танилцах туршлага судлах аялалд оролцож байна.




