Үйл явдал2 мин унших
АНУ-ын Элчин сайдын яам Америкийн 250 жилийн ойг Монголд тэмдэглэв

Одоохон...
Үйл явдал2 мин унших

АНУ-ын Элчин сайдын яам "Америкийн өдрүүд: Тусгаар тогтнолын 250 жилийн ой"-н баярыг Сүхбаатарын талбайд зарлан нээлээ. Өнөөдөр үргэлжлэх энэ арга хэмжээ нь Элчин сайдын яамнаас АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тэмдэглэж буй бүтэн жилийн хөтөлбөрийн голлох олон нийтийн үйл ажиллагаа юм.
Соёл, спорт, боловсрол, дуу хөгжим болон иргэд хоорондын харилцааг Улаанбаатарын төв талбайд нэгтгэн баяраа хамтдаа тэмдэгдэхээр олон нийтийг урьжээ.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л. Буанган нээлтийн арга хэмжээнд үг хэлэхдээ "Тусгаар тогтнолын тунхаглалын 250 жилийн ойг тэмдэглэж буй энэ үед бид үндэслэн байгуулагчдынхаа үзэл санааг эргэн харахаас гадна, Монгол зэрэг бусад улс орнуудтай тогтоосон хамтын ажиллагаагаа эргэн харж, удс орныхоо дипломат үйл ажиллагааг болон дэлхий дахинаа үзүүлж буй нөлөөг бид эргэцүүлэн боддог" гэсэн байна.
Тэрээр "Тусгаар тогтнолын 250 жилийн ой нь зөвхөн өнгөрсөн үеийн тусгал биш, энэ бол ирээдүйн тулгуур юм" хэмээгээд АНУ нь шинэ түншлэлүүдийг бий болгож, инновацийг дэмжиж, дараагийн 250 жилд биднийг хөтөлж явах дипломат үйл хэргийн шинэ эрин үеийг тодорхойлж байгааг онцлов.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл энэ үеэр Усны Компакт хөтөлбөр бол Монгол Улс болон АНУ хоорондын хамтын ажиллагааны томоохон илэрхийлэл болсон. Бид АНУ-тай боловсрол, эрчим хүч, иргэний нийгмийг бэхжүүлэх чиглэлд хамтарч ажилласаар ирсэн. Цаашид ч хамтын ажиллагааг улам өргөжүүлэх бодлоготой байгаа талаар онцоллоо.